ДЭЛХИЙН МЭДЭЭ

Изралийн Ерөнхий сайд өөрт нь үүсгээд буй авлигын хэргийг няцаалаа

Изралийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өөрт үүсгээд буй хэргийг няцаалаа. Иерусалимын тойргийн шүүх түүнд залилан хийсэн, авлига авсан хэмээн хэрэг үүсгэж, шүүх хурлыг эхлүүлсэн юм. Ерөнхий сайдын өмгөөлөгч энэ талаар мэдэгдэл хийхдээ залилан, авлигын хэрэгт холбогдолгүй гэдгийг нь онцолсон байна. Шүүх хурлын сонсгол аюулгүй байдлын өндөр зэрэглэлд явагдсан аж.

Биньямин Нетаньяху шүүх хурлын өмнөхөн дэмжигчдэдээ хандан элдэв цуглаан, жагсаал хийхгүй байхыг уриалсан бөгөөд энэ хэрэг улс төрийн шалтгаантай гэж мэдэгдсэн билээ.

“2000 хэрэг” нэртэй энэ хэрэгт буруутгаж байгаа шиг тэрбээр авлига аваагүй, залилан хийгээгүй бөгөөд эртний танилууд, найзуудаасаа бэлэг авсан, үүнийг хуулиар хориглоогүй гэдгийг Биньямин Нетаньяху өнгөрсөн сард мэдэгджээ.

Эх сурвалж: Newsru

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet