Live
ХЭРЭГ ЗӨРЧИЛ

“Нарны хүү, сарны охин” компаниас болж олон гэр бүл салж байна гэв

“Нарны хүү, сарны охин” компаниас болж хохирсон иргэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна эсэргүүцэл илэрхийлж байна. Тодруулбал, орон сууцны урьдчилсан захиалга авч 456 иргэнд олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийг шүүхээс прокурорт буцаан шийдвэрлээд байгаа юм.

Хэргийг нэхэн сануулбал тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар “Амгалан” орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан. Гэтэл тус байранд урьдчилгаа төлж, захиалга өгсөн 456 иргэн 12 орчим тэрбум төгрөгөөрөө хохироод байгаа юм. 

Дээрх асуудал гурав дахь жилдээ өрнөж, үүнээс болж гэр бүлүүд салж, хохирогчдын эрүүл мэнд муудаж байна хэмээн хохирогчид хэлж байлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet