Баасан гарагт Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний хоёр нисэх онгоц сургуулилтын үеэр агаарт мөргөлдөж, гурван нисгэгч амиа алдаж, нэг нисгэгч сураггүй алга болсон тухай Агаарын цэргийн хүчин болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба мэдэгджээ.

Ослын газарт 30 гаруй гал сөнөөгч, аврагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн гэж “Yonhap” агентлаг галын албанаас иш татан мэдээлэв.

“КТ-1” онгоцны осол баасан гарагт 13:37 цагийн орчимд агаарын цэргийн баазаас өмнө зүгт зургаан километрийн зайд буюу Сөүлээс зүүн өмнөд хэсэгт 300 километрийн зайд орших Сачон хотод болсон байна. Онгоцнууд баазаас хөөрснөөсөө хэдхэн минутын дараа агаарт мөргөлдөөд, будааны талбайд унажээ.

Агаарын цэргийн хүчин ослын шалтгаан, хохирлыг тогтоохоор баг бүрдүүлсэн байна.

“КТ-1” нь хөнгөн довтолгооны зориулалттай, нэг хөдөлгүүртэй, хоёр хүний суудалтай үндсэн сургалтын онгоц бөгөөд 2000 онд төрийн мэдлийн Батлан ​​хамгаалах хөгжлийн агентлаг болон “Korea Aerospace Industries” нар хамтран бүтээжээ.

Эх сурвалж: Reuters, Yonhap

#гурван нисгэгч амиа алджээ, #Өмнөд Солонгос, #сургалтын онгоц,