COVID-19

Вакциныг эм хэлбэрт шилжүүлбэл илүү хүртээмжтэй болно гэв

Их Британийн Дархлаажуулалтын сайд Надим Захави халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг зөвхөн тарилга хэлбэрээр бус мөн эм хэлбэрт шилжүүлэн үйлдвэрлэх технологийг зохион бүтээж байгааг мэдээлжээ. Олон төрлийн вирусээр үүсгэгддэг халдвараас урьдчилан сэргийлэх вакцинуудыг ийм хэлбэрээр үйлдвэрлэж эхэлбэл дархлаажуулах үйл явц маш хүртээмжтэй болохыг тэрбээр онцолжээ.

Үүний зэрэгцээ “AstraZeneca” вакцины нийлүүлэлт тасалдаж, Европын цөөнгүй оронд дархлаажуулалт саатаад буй. Вакцины нийлүүлэлтээс гадна тээвэрлэлт, хадгалах, дархлаажуулах үйл явц тусгай горим, дүрэм журам шаардагдах учир өртөг өндөр, хүн хүч чамгүй шаардаж байгааг мэргэжилтнүүд онцолж буй юм. Тэгвэл эм, капсул хэлбэрээр хийвэл хадгалах, тээвэрлэх, иргэдэд хүргэхэд маш дөхөм болох ажээ.

Британийн “IoBio” биотехнологийн компани мал, амьтанд хийдэг вакциныг эм хэлбэрээр гаргаж байсан туршлагатай бөгөөд одоо тэд “ImmunityBio” компанитай хамтран хүнд хийдэг вакциныг ийм хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet