ДЭЛХИЙН МЭДЭЭ

Гималайн нуруунаас тасарсан мөсөн уул УЦС-ын даланг эвдэлж, үерийн улмаас 11 хүн амиа алдав

Гималайн нуруунаас тасарсан мөсөн уул УЦС-ын даланг эвдэлсний улмаас Уттаракханд мужид үер болж 11 хүн амиа алдаж, 145 хүн сураггүй болсон. Үерт автсан хөндийн тосгон, суурингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн ч сураггүй болсон хүмүүсийг эрэх ажиллагаа үргэлжилсээр байна.

Энэтхэгийн хоёр дахь өндөр оргил Нандадеви уулнаас тасарсан мөсөн уул УЦС-ын хоёр далангийн нэгийг эвдэлсэн бөгөөд “Риши Ганга” станцад байсан 50 гаруй амиа алдсан байж магадгүй гэнэ.

Түүнээс гадна гамшгийн бүсийн ойролцоо, хөрш Уттар Прадеш  мужийн таван дүүрэгт гамшгаас сэргийлэх бэлэн байдал зарлаад байна. Аврагчид, холбогдох албаныхан ажиллаж, дахин үер болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй ч нөхцөл байдал тааварлашгүй байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet