БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ойд зориулсан түр үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өнөөдөр нээгдлээ.

Монгол Улс, БНАСАУ нь түүх, соёлын өргөн харилцаатай явж ирсэн түүхтэй. БНАСАУ 1948 оны есдүгээр сарын 9-нд байгуулагдсан даруй БНМАУ 1948 оны аравдугаар сарын 15-нд тус улстай дипломат харилцаа тогтоосон билээ. Ийнхүү Монгол Улс, БНАСАУ нь тусгаар тогтнолоо харилцан хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улсууд болсон юм. 1951 онд хоёр улс Элчин сайдын яамдаа хоёр орондоо байгуулж харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Ийнхүү 74 жилийн хугацаанд хоёр улс өргөн салбарт хамтран ажиллаж, түүхийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа тасралтгүй хөгжүүлж байгаа билээ. Эдүгээ Монгол Улс, БНАСАУ хоёр орны хоорондын уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны харилцаагаа дэлхий дахинд болон олон улсын байдал, нийгэм эдийн засгийн байгуулалд гарсан өөрчлөлттэй уялдуулан, хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн хөгжүүлэх зарчмыг баримтлан амжилттай ажиллаж байна.

Үзэсгэлэнг Монголын үндэсний музейн захирал Л.Жаргал нээж, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо, БНАСАУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайд н.Эрдэнэдаваа, Ахмад дипломатч, Элчин сайд, доктор Ж.Ломбо нар баяр хүргэж үг хэллээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Их хурлын гишүүн П.Анужин болон албаны бусад төлөөлөгч хүрэлцэн ирлээ.

Хоёр улсын дипломат харилцааны 74 жилийн ой, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй цуглуулгаас 70 гаруй үзмэр, Малчдын хөгжлийг дэмжих Ж.Самбуу санд хадгалагдаж буй гэрэл зураг, хувь хүмүүст буй эд өлөг нийт 100 гаруй түүхэн үзмэрийг дэлгэсэн бөгөөд тусгай үзэсгэлэнг олон нийтэд 2022 оны дөрөвдүгээр сарын 05-10-ныг дуустал толилуулна.

Уг үзэсгэлэнг Монголын Үндэсний музей, Монголын малчдын хөгжлийг дэмжих Ж.Самбуу сан, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Жүче судлалын төв хамтран зохион байгуулж байна.

#БНАСАУ БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ой, #түр үзэсгэлэн,