COVID-19

Өмнөд Африк “AstraZeneca” вакцинаас татгалзлаа

ӨАБНАУ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх “AstraZeneca” вакциныг иргэдээ дархлаажуулахад ашиглахаа зогсоож буйгаа мэдэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Звели Мкхизе энэ талаар мэдэгдэхдээ тус вакцин Өмнөд Африкт илэрсэн коронавирусийн шинэ мутацийн халдвараас урьдчилсан сэргийлэх чадвар муу байгаа гэнэ.

Гэхдээ ард иргэдээ дархлаажуулах хөтөлбөрөө зогсоохгүй бусад вакцин үйлдвэрлэгчидтэй гэрээ хийх, өөр үр дүнтэй вакциный талаар судалж буйгаа тэрбээр мөн мэдэгджээ. Өмнөд Африк “AstraZeneca” вакцинаас нэг сая тунг худалдан авахаар гэрээ хийгээд байсан юм.

Энэхүү вакциныг 2000 хүн дээр туршихад Өмнөд Африкт илэрсэн хувилбараас урьдчилан сэргийлэхгүй байгааг “Financial Times” энэ сарын 7-нд мэдээлсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet