ДЭЛХИЙН МЭДЭЭ

Шүүхийн яллах дүгнэлтгүйгээр дөрвөн жил хоригдсон сэтгүүлчийг суллажээ

Шүүх хурал хийлгүй, яллах дүгнэлт үйлдэлгүйгээр дөрвөн жилийн турш хорьсон “Al Jazeera”-гийн сэтгүүлч Махмуд Хусейныг Египетийн эрх баригчид суллажээ. 2016 оны арванхоёрдугаар сард Каирт  түүнийг баривчилсан бөгөөд 15 цагийн турш өмгөөлөгчгүйгээр байцаасан аж. Худал мэдээлэл тарааж, гаднын орны эрх баригчдаас мөнгө авч, улс орныхоо нэр хүндэд халдах оролдлого хийсэн гэж түүнийг буруутгасан байна.

Махмуд Хусейнд албан ёсоор хэрэг үүсгээгүй, шүүх хурал хийж, яллах дүгнэлт үйлдээгүй ч баривчилгааны хугацааг нь 10 гаруй удаа сунгаж хорьсоор байсан нь Египетийн ч, олон улсын хууль, эрхзүйн хэм хэмжээнд нийцэхгүй зүйл хэмээн “Al Jazeera” удаа дараа мэдээлж байсан билээ.

Түүнийг баривчилсан цагаас эхлэн “Al Jazeera” сэтгүүлчийг суллах, хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэхийг шаардан олон нийтийг хамарсан аян зохиож байв.

Эх сурвалж: Newsru

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet