Хойд Солонгос таван жилийн хугацаанд анх удаа цөмийн зэвсгийн туршилтаа хийхээр төлөвлөж байж магадгүй гэж АНУ-ын өндөр албан тушаалтан анхааруулав.

АНУ-ын Төрийн департаментын Хойд Солонгосын бодлогын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Сун Кимийн хэлснээр тус улсыг үндэслэгч Ким Ил Соны мэндэлсний ойг жил бүр тэмдэглэдэг бөгөөд энэ жил дөрөвдүгээр сарын 15-нд 110 жилийн ойг нь тохиолдуулан Пхеньян цөмийн зэвсгийн хүчин чадлаа харуулна гэж Вашингтон үзэж байна.

Хойд Солонгос 2006 оноос хойш зургаан удаа цөмийн туршилт хийснээс дөрвийг нь одоогийн удирдагч Ким Жон Уны үед хийжээ. Хамгийн сүүлийн туршилт 2017 онд болж байв.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай хэлэлцээрийг сэргээх Вашингтоны саналыг Хойд Солонгос үл тоосоор байгаа бөгөөд мягмар гарагт Ким Жон Уны дүү Ким Ё Жон Өмнөд Солонгосын арми урьдчилан сэргийлэх цохилт өгсөн тохиолдолд Пхеньян цөмийн зэвсгээр хариу барина гэж анхааруулсан билээ.

Хойд Солонгос нь Байденыг албан тушаалаа авснаас хойш нийтдээ 13 удаа пуужингийн туршилт хийсэн ба тэр дундаа өнгөрсөн сард тив алгасах баллистик пуужин туршсан нь онолын хувьд АНУ-ын эх газарт цөмийн цохилт өгөх чадвартай гэдгийг нь баталсан юм.

Вашингтон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Пхеньяны үйлдлийг буруушаасан шинэ тогтоол гаргуулахаар зургаан удаа оролдсон ч тухай бүрд нв Орос, Хятад улсууд саад болж байв.

Энэ тухай Сун Ким “Энэ онд БНАСАУ урьд өмнө байгаагүй олон тооны баллистик пуужин хөөргөснөөр Солонгосын хойгт тогтворгүй байдал авчирсан бөгөөд энэ нь хэнд ч ашиггүй гэдэгт бид итгэж байна. Тиймээс бид Аюулгүйн зөвлөлөөр дамжуулан Хойд Солонгосын үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн маш тодорхой мессежийг илгээхэд Хятад төдийгүй Орос улсыг бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Insider

#бнасау, #Хойд солонгос,