Оросын цэргийн түрэмгийллийн улмаас агаарын орон зайг хааж, Украины дүрвэгчдэд хилээ нээж байгаа нь дэлхийн зорчих хөдөлгөөний чөлөөтэй байдалд нөлөө үзүүлж эхэлснийг дэлхийн хамгийн олон орноор визгүй зорчдог паспорттой орнуудын талаарх хамгийн сүүлийн тайлан харууллаа.

Хэдийгээр дэлхийн хамгийн олон орон руу визгүй зорчдог буюу хамгийн “хүчирхэг” паспорттой гэгддэг орнуудын эхний байруудад нэг их өөрчлөлт гараагүй ч үүсээд буй зөрчил нь Лондон хотод төвтэй “Henley & Partners” байгууллагын эмхэтгэн гаргадаг индекст хөдөлгөөн оруулж эхэлж байгаа нь ажиглагдсан байна.

Тодруулбал, хоёрдугаар сарын сүүлээр дайн эхэлснээс хойш олон орон Украины паспорт эзэмшигчдэд тавих визийн шаардлагаа цуцалж, хилээр нэвтрүүлэх журамдаа өөрчлөлт оруулснаар Украин жагсаалтад түүхэндээ хамгийн өндөр байр луу ахижээ.

Харин Европын Холбоо, АНУ, Канад зэрэг орнууд Оросын оператор компаниудыг агаарын орон зайдаа нислэг үйлдэхийг хориглож, зарим газрууд Оросын иргэдэд виз олгохоо зогсоосон нь “Оросын паспортыг дийлэнх хөгжингүй орнуудын дундаа хамгийн муу статуст” хүргэсэн байна. Энэ нь “Henley & Partners”-ын жагсаалт дахь Оросын байр сууринд одоогоор эрс нөлөө үзүүлээгүй байгаа ч ойрын саруудад энэ байдал өөрчлөгдөх төлөвтэй байгааг тайлан харуулжээ.

“Henley Passport Index” индекс нь Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны /IATA/ мэдээлэлд тулгуурладаг бөгөөд 2006 оноос хойш дэлхийн хамгийн олон орноор визгүй зорчдог паспортыг тогтмол танилцуулж байгаа юм.

2022 оны хоёрдугаар улирлын жагсаалтад Украин нэг байраар ахиж, 34 дүгээрт жагсаж байгаа бөгөөд тус улсын иргэд одоогоор 143 улс орон руу визгүй /эсвэл хил дээр виз олгон/ зорчих боломжтой байна. Харин Орос улсын хувьд дөрвөн байраар ухран 49 дүгээрт /117 орон/ бичигдэж байна. Цаашид улс орнууд виз олголтоо зогсоож, хориг арга хэмжээнүүд албажвал улам ухарч магадгүй байна.

“Henley Passport Index” жагсаалтын эхний байрт Япон, Сингапур урьдын адил бичигджээ. Эдгээр орны паспортыг эзэмшигчид 192 орон руу визгүй зорчих эрхтэй ажээ. Европын орнуудын хувьд эхний байруудад давамгайллаа хадгалсан хэвээр байна. Монгол Улс энэхүү жагсаалтын 83 дугаарт /61 орон/ бичигджээ. Харин Афганистаны иргэд 26 улс руу визгүй зорчих эрхтэйгээр жагсаалтын сүүлийг дахин мушгижээ.

Жагсаалтын эхний 10 байрт:

1. Япон, Сингапур (192)

2. Герман, БНСУ (190)

4. Австри, Дани, Нидерланд, Швед (188)

5. Франц, Ирланд, Португал, Их Британи (187)

6. Бельги, Шинэ Зеланд, Норвег, Швейцар, АНУ (186)

7. Австрали, Канад, Чех, Грек, Мальта (185)

8. Унгар (183)

9. Литва, Польш, Словак (182)

10. Эстони, Латви, Словени (181)

Жагсаалтын сүүлийн байруудад:

105. БНАСАУ (39)

106. Балба (38)

107. Сомали (34)

108. Йемен (33)

109. Пакистан (32)

110. Сири (29)

111. Ирак (28)

112. Афганистан (26) тус тус жагсжээ.

#Дэлхийн хамгийн олон орноор визгүй зорчдог паспорттой орнуудыг нэрлэжээ,