Live
COVID-19

02.08: Сүүлийн 24 цагт 50 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатор, ЗӨСҮТ болон явуулын лаборатор, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн салбар лаборатори, НЭМҮТ, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн лабораторид нийт 12252 хүнд PCR шинжилгээ хийхэд 50 хүнээс коронавирус илэрлээ.  Эдгээр иргэд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд халдвар авсан иргэний ойрын хавьтлууд байна.

Өнөөдөр 30 хүн эдгэрч, гэртээ гарчээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet