Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлтэй өрсөлдөгч Марин Ле Пен нар тэргүүлсэн бөгөөд хоёр дахь шатанд өрсөлдөхөөр болоод байна.

Одоогоор саналын 97 хувийг тоолж, дүнг нэгтгээд байгаа ба Эммануэль Макрон 27.4 хувь, Марин Ле Пен 24 хувь, Жан-Люк Меленшон 21.1 хувийн саналтай байна.

Сонгуульд 12 нэр дэвшигч өрсөлдсөн ч дээрх гурван нэр дэвшигч л 10-аас дээш хувийн санал авчээ. Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч хоёр дахь шатны санал хураалтад өрсөлддөг байна.

Өмнө нь Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэг ч нэр дэвшигч эхний шатанд ялалт байгуулж байгаагүй бөгөөд сонгуулийн дүнгээр хоёр дахь шатны санал хураалт явуулах нь баталгаатай болоод байгаа юм. Дараагийн шатны санал хураалт дөрөвдүгээр сарын 24-нд болно.

Францын дөрвөн залуу сонгогч тутмын нэг нь одоогийн ерөнхийлөгчийг дэмжсэн бол 18-24 насны гурван сонгогч тутмын нэгээс илүү нь Жан-Люк Меленшоныг дэмжжээ. Марин Ле Пен 35-64 насныхны дунд хамгийн их саналыг авсан бол ерөнхийлөгчийг 65-аас дээш насныхан илүүд үзсэн байна.

“Ifop-Fiducial”-ын мэдээлснээр эхний шатанд сонгогчдын оролцоо 73.3 хувьтай байсан нь сүүлийн 20 жилийн хамгийн доод үзүүлэлт аж.

Эх сурвалж: BBC