ДЭЛХИЙН МЭДЭЭ

Мьянмарт олон нийтийн сүлжээг хаажээ

Цэргийн эргэлт гарч, армийнхан засгийн эрхийг гартаа авч, нэг жилийн хугацаагаар онц байдал зарласнаас хойш Мьянмарт олон нийтийн сүлжээ, тэр дундаа твиттер, фэйсбүүк ажиллахгүй болж, доголдож байгааг “Reuters” мэдээлжээ. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн үзэж буйгаар цэргийнхэн цахим орчинд хяналт тавьж, нэвтрэх эрхийг нь хааж байгаа аж.

Улс оронд үймээн самуун дэгдэхээс сэргийлж, олон нийтийн сүлжээг хаахаа өмнө нь  армийнхан мэдэгдэж байсан. Гэсэн ч төрийн эргэлтийг эсэргүүцсэн иргэд фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээг ашиглан олон улсын байгууллага, нэр нөлөө бүхий хүмүүсээс тусламж эрсэн, энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн пост бичсээр байна.

Үүнээс өмнө Янгон зэрэг том хотод ард иргэд түмпэн, хоолны сав нүдэж, автомашиныхаа дуут дохиог дуугарган эсэргүүцлээ илэрхийлж байсан. Цэргийн Засгийн газар эхний ээлжинд парламентын сонгууль зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн.

Эх сурвалж: “Reuters”

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet