Ковид-19-ийн хөл хорио болон Украины дайны улмаас гуравдугаар сард дэлхийн хоёр дахь том эдийн засаг буюу Хятадын инфляц хүлээгдэж байснаас илүү өндөр гарчээ.

Даваа гарагт Үндэсний статистикийн товчооноос гаргасан мэдээллээс үзвэл Хятадын үйлдвэрлэлийн инфляцыг хэмждэг үйлдвэрлэгчийн үнийн индекс (ҮҮИ) өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өссөн байна.

Үйлдвэрийн үнийн өсөлт хоёрдугаар сард 8.8 хувийн өсөлттэй байсан бол гуравдугаар сард буурсан үзүүлэлт харуулжээ. Гэсэн ч эдийн засагчдын таамаглаж байсанд хүрээгүй байна.

Хятадын өдөр тутмын бараа, үйлчилгээний өртгийг тооцдог хэрэглээний үнийн индекс (ХҮИ) өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн бол өнгөрсөн хоёрдугаар сард энэ үзүүлэлт 0.9 хувийн өсөлттэй байжээ.

Хоёрдугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ жилийн өмнөхтэй харьцуулбал 3.9 хувиар буурсан бол өнгөрсөн сард дөнгөж 1.5 хувиар буурчээ.

Эдийн засгийн идэвхжил удааширч байгаа хэдий ч эрх баригчид 26 сая оршин суугчтай Шанхай зэрэг хотуудыг хөл хорионд оруулж, коронавирусийн эсрэг хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байгаа тул инфляц хүлээгдэж байснаас өндөр гарсан байна.

Хятадын инфляцын үзүүлэлтүүд, дээрээс нь өсөн нэмэгдэж буй хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихын тулд тус улс хүнсний нөөц бүрдүүлж, хүнсний импортоо нэмэгдүүлж байгаа нь дэлхийн инфляцад нэмэлт дарамт учруулна хэмээн шинжээчид үзэж байна.

Эдийн засагчдын таамаглаж байгаагаар Хятадын инфляц оны хоёрдугаар хагаст мэдэгдэхүйц өсөх төлөвтэй байна.

Эх сурвал: Al Jazeera

#БНХАУ, #Хятадын инфляц,