НИЙГЭМ

Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшний үйлдвэрийг нүүлгэнэ

Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Eрөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нарын хамт Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшний үйлдвэр орчмын тоосжилт бохирдлыг бууруулах, үйлдвэрийг Зүүн бүсэд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Тус компанийн захирал М.Ганбаатар албаныханд шахмал түлшний үйлдвэрлэл, түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ ямар байгаа талаар товч танилцуулга өгсөн юм. М.Ганбаатар захирлын хэлснээр, “Монгол Улсын хатуу түлшний стандартад зааснаар Сайжруулсан шахмал түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ 1 бүхэл ёстой бол Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан сайн түлшинд агуулагдах хүхрийн агууламж 0,8-0,96 миллграмм буюу стандартад нийцэж байгаа аж. Үүнийг Хяналтын төрийн чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт тавин ажилладаг” гэв.

Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын судалгаагаар агаар дахь хүхрийн 70 гаруй хувийг цахилгаан станц, 27-28 хувийг авто машин, уурын зуух, 7-8 хувийг гэр хорооллын айл өрхийн хэрэглээний түлшний шаталтаас үүдэлтэй болохыг тогтоожээ. 2020 оны байдлаар Улаанбаатар хотод 6,6 сая тонн хатуу түлш буюу нүүрс орж иржээ. Үүний 6 сая тонн нь зөвхөн цахилгаан станцид хэрэглэж байгаа аж. Мөн өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 гаруй мянган авто машины 65 хувь нь араваа дээж жилийн насжилттай хөгшин тээврийн хэрэгсэл байдаг аж. Энэ нь агаар дахь хүхрийн агууламжийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгаа гэдгийг Салбарын сайд онцолж байлаа.

Шадар сайд С.Амарсайхан, “Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байсныг олон нийт мартсан байна. Тэр цаг үеийг шийдвэрлэж, даван туулахын тулд баруун бүсийн үйлдвэрийг дэд бүтцээ дагаж энд байгуулсан. Өнөөдөр энэ үйлдвэр түүхэн үүргээ гүйцэтгэсэн байна. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь орчны бохирдлыг үүсгэсэн байна. Тиймээс Налайхад барьсан шинэ үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлж, баруун бүсийн үйлдвэрийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэнэ. Бид өвлийн ид хүйтнийг даван тууллаа. Тиймээс нүүлгэх ажлыг ирэх лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна, ажлын хэсэг байгуулна. Харин танай хамт олон нүүх бэлтгэл ажлыг сайн зохион байгуулж, нүүх хүртлэх хугацаанд орчны бохирдлыг бууруулах тал дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet