ДЭЛХИЙН МЭДЭЭ

Бордод дэлбэрэлт болж, гурван хүн бэртжээ

Францын Бордо хотын төвөөс холгүй гудамжинд дэлбэрэлт болсны улмаас гурван хүн бэртэж гэмтсэн байна. Хохирогчдын нэг болох 89 настай ахмадын биеийн байдал хүнд байгааг хууль сахиулагчид мэдээлжээ.

Дэлбэрэлтийн улмаас мөн хоёр хүн сураггүй болсон бөгөөд нурангин дундаас нэг эрэгтэйг олсон байна. Дэлбэрэлт хүчтэй байсныг ойролцоох дэлгүүр, барилгуудын цонх, шилэн хаалга доргиж, дүүргийн оршин суугчид чимээг нь сонссоноос барагцаалж болох нь.

Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар, автомашин засварын газарт байсан хий дэлбэрсэн бололтой. Машин засварын газар, зэргэлдээх хоёр барилга дэлбэрэлтийн улмаас нурсан бол ойролцоох хэд хэдэн барилгад цууралт үүссэн байна.

Эх сурвалж: Newsru

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet