АНУ-ын албаны хүн “USS Abraham Lincoln” нэртэй нисэх онгоц тээвэрлэгч хөлөг Солонгосын хойгийн ойролцоох усан хилд ажиллагаанд оролцож байгаа тухай мэдэгджээ. Албаны хүний ​​хэлснээр тус хөлөг онгоцны цохилтын бүлэг Зүүн тэнгис гэгддэг Японы тэнгист Японы армитай хамтарсан сургуулилт хийж байгаа гэв.

Тус сургуулилт нь Хойд Солонгос ойрын өдрүүдэд газар доор цөмийн туршилт хийж магадгүй гэж АНУ-ын эрх баригчид болгоомжилж байгаатай давхцаж байна.

Хамгийн сүүлд 2017 онд Өмнөд Солонгос болон Японы хоорондох усан хилд цохилтын бүлэг байршуулж байжээ. Тухайн жил АНУ нь Хойд Солонгосын пуужин болон цөмийн зэвсгийн туршилтыг эсэргүүцэн “Ronald Reagan”, “Theodore Roosevelt”, “Nimitz” болон олон хөлөг онгоц бүхий цохилтын бүлгүүдээ нэгтгэж байв.

Даваа гарагт Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан “USS Abraham Lincoln” хөлөг онгоцны бүлэг тус бүсэд 3-5 хоног ажиллана гэж мэдээлжээ. Үүний дараа Солонгос дахь АНУ-ын цэргийн хүчний төлөөлөгч хөлөг онгоц Солонгосын хойгт байгааг баталсан ч төлөвлөж буй болон үргэлжилж буй сургуулилтын талаар тайлбар өгөхгүй гэж мэдэгдсэн байна.

Хойд Солонгос одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа ч өмнө нь АНУ-ын цэргийн сургуулилтыг дайны бэлтгэл хэмээн нэрлэж, хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж байна гэж буруушааж байсан билээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ,