БНСУ руу хуваарьт нислэг үйлдэж эхэлсэнтэй холбогдуулан зөвхөн Интермед, ХӨСҮТ-ийн PCR шинжилгээний хариуг шаарддаг байсныг цуцалсан байна. Ингэснээр шаардлага хангасан бүх эмнэлгийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрнө хэмээн МИАТ компаниас мэдээллээ.

Гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн COVID-19 вакцины бүрэн тун хийлгэсэн гадаад аялагчдыг тусгаарлахгүй болсныг YTN мэдээлж байв.

Вакцины бүрэн тунд хамрагдсан хүн гэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн вакцины 2 тунг (Janssen 1 тун) бүрэн хийлгэж 14 хоног өнгөрсөн ба 180 өдрийн дотор, эсвэл 3 дахь тундаа хамрагдсан хүнийг хэлнэ.

(Pfizer, Janssen, Moderna, Astrazeneca, Novavax, Covishield, Sinopharm, Sinovac, Covaxin, Covovax)

БНСУ-д бүртгэлгүй гадаадад вакцинд хамрагдсан иргэн тус улсын хилээр нэвтрэхээс өмнө Q-CODE(https://cov19ent.kdca.go.kr) холбоосоор орж овог нэр, е-мэйл хаяг, паспортын мэдээлэл, зорчих болон оршин суух мэдээлэл,  вакцинд хамрагдсан мэдээлэл(гэрчилгээ хавсаргах) зэргийг оруулан QR код авах юм байна.

Эх сурвалж: ИНЕГ

#онцолсон, #БНсу, #ИНЕГ, #МИАТ,