Live
УЛС ТӨР

Т.Доржханд: “Ерөнхийлөгчөө захиалъя” ард түмний хөдөлгөөнийг өрнүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчтэй холбогдуулан “Зөв ХҮН Электорат” эвслээс мэдээлэл хийв. Энэ үеэр улс төрийн намууд Ерөнхийлөгчийг гаргах бус ард түмэн гаргаж ирэх хэрэгтэй байна. Иймд “Ерөнхийлөгчөө захиалъя” ард түмний хөдөлгөөнийг өрнүүлж байна гэлээ.

Мөн ХҮН-ын дарга Т.Доржханд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийт, гишүүд, дэмжигчдээсээ нээлттэй санал авч, хуулийн хүрээнд тодруулах бөгөөд нэр дэвшигч Монгол Улсаа талцуулан хагалдаг биш эвлүүлэн нэгтгэдэг, аль нэг нам бүлгийн эрх ашгийг хамгаалагч биш, нийт монголчуудаа төлөөлж чадах, хулгай хийдэггүй, худал ярьдаггүй, нэр цэвэр, хүсэл тэмүүлэл өндөр хүн байх ёстой” гэв.

Энэ хүрээнд zuvhun.mn вэб сайтыг нээжээ. Иргэн та тус сайт руу орж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүсэлтэй хүнийхээ мэдээллийг илгээж болох аж.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг иргэд тодруулж, цагаан сонголт хийдэг иргэдэд боломж олгож буй аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet