Тайландын нийслэл Бангкок хотод Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай уулзав.
Уулзалтын үеэр Хятадын гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, энэ он бол Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хоёр орны харилцаа урагштай хөгжиж, хоёр талын дээд түвшний солилцоо олширч, найрамдлаа уламжилж, итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагааг ахиулж байна. Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор боломж болгон, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэн, бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлаа харгалзан үзэж, “Бүс ба зам”-ын санаачилгыг “Хөгжлийн зам” -тай гүнзгий уялдуулж, аль болох хурднаар бодит үр дүнд хүргэх ёстой. Хоёр тал үргэлжлэн олон талт зохицуулалтаа улам эрчимжүүлж, Хятад, Монголын харилцааг шинэ агуулга, эрч хүчээр сэлбэх ёстой гэжээ.
Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар “Энэ он нь Монгол, Хятадын харилцаанд маш чухал ач холбогдолтой юм. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийг Хятад улстай хамтран сайтар зохион байгуулахад Монгол улс бэлэн байгаа. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд тогтворгүй хүчин зүйл илэрхий болж байгаа бөгөөд “Бүс ба зам” санаачилга нь олон талт үзлийн төлөөлөл болж, бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулахад ашигтай юм, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах зорилтыг биелүүлэхэд Монгол улс идэвхтэй оролцож, гүйцэд дэмжихэд бэлэн байна. Хятадтай байх харилцаагаа Монгол улс маш чухалчилдаг бөгөөд тогтвортой, хүчирхэг, цэцэглэн хөгжсөн Хятад улс нь Монгол улсын ашиг сонирхолд нийцэж, Монгол улсад хөгжлийн чухал боломжуудыг авчирч чадна гэж үзэж байна. Монголын тал нэг Хятад улсын бодлогыг тууштай баримталж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад улстай хамтран, хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн байна гэжээ.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах