COVID-19

Владимир Дедков: “Хуанань” захаас халдвар тархсан гэх нотолгоо алга

Коронавирусийн халдвар анх гарсан гэгдэж буй БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын “Хуанань” загас, далайн бүтээгдэхүүний захад ДЭМБ-ын мэргэжилтэн Владимир Дедков очиж, нөхцөл байдалтай танилцсаныг “Новости” агентлаг мэдээллээ. Одоогоор захыг хааж, чингэлгүүдийг буулгасан тул нэг жилийн өмнөхөөс өөр болсон нь тодорхой. Зай талбайгүй, эрүүл ахуйн стандартад төдий л нийцэхээргүй энэ захад элдэв халдварт өвчин тархах эрсдэл өндөр байсан гэдэг нь илэрхий гэж тэрбээр мэдэгдсэн байна.

“Хэдийгээр вирусийн гаралтай халдварт өвчин тархах эрсдэлтэй орчин мөн ч коронавирусийн халдвар яг эндээс гарсан гэх нотолгоо алга” гэж Владимир Дедков мэдэгджээ. Үүнээс өмнө ДЭМБ-ын мэргэжилтнүүд Ухань хотын Вирус судлалын лабораторид ажилласан бөгөөд хамгаалалт, судалгааны бүх л нөхцөл, стандартыг маш өндөр түвшинд мөрдөн ажиллаж байгааг онцолсон.

2019 оны арванхоёрдугаар сард Ухань хотод “Ковид-19” халдвар анх гарахад “Хуанань” захыг голомт хэмээн үзэж байсан юм. Нөгөө талаар, хотын Вирус судлалын лабораториос коронавирус алдагдсан гэх таамаглал ч гараад байгаа. ДЭМБ-ын мэргэжилтнүүд вирус анх хаанаас хэрхэн тархсан, ямар замаар амьтнаас хүнд халдварласныг судлах, тодруулахаар тэнд ажиллаж буй билээ.

Эх сурвалж: “Новости” агентлаг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet