Их Британи, Дани, Ирланд, Нидерланд, Испани, АНУ-д хүүхдүүдийн дунд шалтгаан нь тодорхойгүй гепатит буюу элэгний үрэвслийн тохиолдлууд илэрчээ.

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн эрүүл мэндийн эрх баригчид хүүхдүүдийн дунд халдварын тохиолдол ердийнхөөс өндөр байгааг мэдээлсэн бөгөөд халдварын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Европын өвчний хяналтын төв (ECDC) Европд нийт хэдэн тохиолдол илэрсэн талаар тодорхой мэдээлээгүй бол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Ирландад тав хүрэхгүй, Испанид гурван тохиолдол илэрсэн гэж мэдээлжээ. Гэхдээ ойрын өдрүүдэд илүү олон тохиолдол илрэх магадлалтай гэв.

Европын өвчний хяналтын төвийн мэдэгдсэнээр халдвар бүртгэгдсэн Европын орнуудад халдварын шалтгааныг судлах ажил үргэлжилж байна. АНУ-ын Алабама мужийн нийгмийн эрүүл мэндийн газраас 1-6 насны хүүхдүүдийн дунд есөн тохиолдол илэрсэн бөгөөд хоёр нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэв.

Одоогоор Их Британид хамгийн олон буюу нийт 74 тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг халдварт гепатит үүсгэдэг ердийн (А-Е) вирусүүд Их Британийн тохиолдлуудын дунд илрээгүй гэж мэдэгдсэн байна.

Судлаачид бусад боломжит шалтгааныг хайж байгаа ба нийтлэг аденовирус шалтгаан нь байж магадгүй гэж үзэж байна. Аденовирус бол ханиалга, бөөлжих, суулгах зэрэг хөнгөн хэлбэрийн өвчин үүсгэдэг вирусийн төрөл юм.

Мөн Ковид-19 вакцинтай ямар ч тодорхой холбоо байхгүй гэдгийг онцолжээ.

Эрүүл мэндийн байгууллагууд эцэг эхчүүдийг шарлалт зэрэг шинж тэмдгүүдэд сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

Эх сурвалж: BBC

#АНУ, #гепатит, #европ,