Лондонгийн шүүх “WikiLeaks” сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг АНУ-д хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна. Одоо Их Британийн засгийн газар зөвшөөрвөл түүнийг АНУ руу шилжүүлэх юм.

Лхагва гарагт Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател олон жил үргэлжилсэн маргааны эцэст Ассанжийг АНУ-д албан ёсоор шилжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна. Ассанж шийдвэрийг давж заалдах боломжтой.

Ассанжийг 2010 онд “WikiLeaks” веб сайтад олон мянган нууцын зэрэглэлтэй баримт, дипломат цахилгаан мэдээг дэлгэсний дараа 18 эрүүгийн хэрэгт буруутган АНУ-д эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 175 жилийн хорих ялаар шийтгэх юм.

Эх сурвалж: CNN

#Julian Assange,