Пүрэв гарагт Оросын Гадаад хэргийн яам АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, “Washington Post” сонины тоймч Дэвид Игнатиус, “Meta” компанийн Гүйцэтгэх захирал Марк Зукерберг зэрэг 29 америк иргэнийг Оросын нутаг дэвсгэрт нэвтрэхийг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна. Энэ нь Оросын эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлсний хариу гэж тайлбарлажээ.

Оросын ГХЯ мэдэгдэлдээ хориг арга хэмжээ авсан 29 хүнийг “Оросын эсрэг үзэл баримтлалыг түгээдэг” гэж тодорхойлсон байна.

Жагсаалтад мөн Камала Харрисийн нөхөр Даг Эмхофф, Цагаан ордны албаны дарга Рон Клэйн, “ABC News”-ийн хөтлөгч Жорж Стефанопулос, “LinkedIn”-ийн гүйцэтгэх захирал Райан Рослански, “Bank of America”-ийн гүйцэтгэх захирал Брайан Мойнихан нар багтжээ.

Өнгөрсөн сард Орос улс Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон болон Конгрессын 398 гишүүнийг тус улсад нэвтрүүлэхийг хориглож байв.

Эх сурвалж: ABC

#ОХУ, #Украины дайн,