АНУ-ын Украинд үзүүлэх цэргийн тусламжийн шинэ багцын талаар Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт мэдэгдсэн. Тэрээр 800 сая долларын тусламжийн шинэ багцаа зарлаад, Украинд үзүүлэх цэргийн тусламжийг тасалдуулахгүйн тулд АНУ-ын хууль тогтоогчдоос нэмэлт санхүүжилт хүсэх болно гэж мэдэгдэв.

Байден уг нэмэлт тусламжийг тус улсын зүүн хэсэг буюу Донбасс дахь Оросын довтолгооны эсрэг Украины армийн хариу арга хэмжээг дэмжих зорилготой гэж тодорхойлсон байна.

Оросын арми тус бүс нутагт цэргийн ажиллагаагаа төвлөрүүлж, даваа гарагаас эхлэн довтолгоогоо эрчимжүүлээд байгаа.

Долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Володимир Зеленский хүнд зэвсгийн тусламж үзүүлэхийг хүссэний дараа Байдены засаг захиргаа Киевт мөн 800 сая долларын цэргийн тусламжийн багцыг зарлаж байсан билээ.

АНУ-ын амласан сүүлийн тусламжийн багцад 78 ширхэг 155 мм-ийн гаубиц их буу, их бууг зөөх ижил тооны хуягт тэрэг, мөн 144,000 сум багтсан байна.

Өнгөрсөн долоо хоногт зарласан тусламжийн багцад 18 ширхэг гаубиц багтсан байсан бөгөөд АНУ энэ долоо хоногт Украины цэргүүдэд зориулсан гаубицын сургалтаа эхлүүлжээ.

Түүнчлэн шинэ багцын хүрээнд сэлбэг хэрэгсэл, байлдааны тоног төхөөрөмж бүхий 121 ширхэг “Phoenix Ghost” тактикийн нисгэгчгүй онгоцыг Украинд нийлүүлэхээр болсон байна.

Нэмэлт тусламжийг оролцуулаад хоёрдугаар сарын 24-нд Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд үзүүлсэн АНУ-ын цэргийн тусламжийн нийт хэмжээ ойролцоогоор 3.4 тэрбум долларт хүрч байна.

Эх сурвалж: Al Jazeera

#АНУ, #Украины дайн,