ХҮҮХЭД

ЗӨВЛӨГӨӨ: Чаргаар хэрхэн зөв гулгах вэ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA

Чаргаар гулгаж байгаад гэмтсэн гэх шалтгаанаар ГССҮТ-д хоногт дунджаар 10 хүүхэд ирж байгаа аж. Тэр ч бүү хэл чарган дээр хүүхдээ суулгаад машинаараа чирч эрүүл мэндээр нь маш ноцтой хохироож байгаа тохиолдлууд ч цөөнгүй байгааг эмч нар хэлж байна.

Тэгвэл чаргаар хэрхэн зөв зохистой гулгах вэ.

ЧАРГААР ГУЛГАХ ЗӨВЛӨМЖ

  • Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байх.
  • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
  • Чаргаар ар, араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
  • Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй нэн даруй замаа чөлөөлж зогсох.
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох.
  • Ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх.
  • Малгай, бээлий, ороолтоо заавал өмссөн байх.
  • Чаргатай хүүхдийг автомашинаар чирэхгүй байх.
  • Хүний хөдөлгөөн шигүү байгаа хэсэгт хүүхдээ гулгуулахгүй байх.
  • Хөдөлгөөнт тээврийн хэрэгслээс хол байлгах.
  • Төв газраас зайдуу агаар салхинд гарахдаа анхны тусламжийн хайрцаг заавал авч явахыг хичээгээрэй.

2 сэтгэгдэл

  1. 23

    2021-02-03

    manaihan ch henegui uls shuu

  2. Золбоо

    2021-02-03

    Хүүхдээ гэмтсэн бхд 2км газар чирсэн бсн шдэ. Бас арай шүү

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet