Японы хойд хэсэгт орших Хоккайдо арлын ойролцоо жуулчны завь осолдсон бөгөөд аврах ажиллагааны үеэр 10 хүний цогцос олсон тухай Японы эргийн хамгаалалтын алба мэдэгджээ. “Казу 1” хөлөг онгоцоор зорчиж явсан бусад 16 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Бямба гарагт “Казү 1” хөлөг онгоцны багийнхан хөлөг нь 30 градусаар хазайж, живж эхэлсэн тухай дохио өгөөд, орон нутгийн цагаар 13:15 цагт холбоо нь тасарсан байна.

Холбоо тасрахаасаа өмнө аяллын завь гурван цаг үргэлжилдэг Ширетоко хойгийг тойрох аялалд явж байжээ. Энэ газар нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн газар бөгөөд жуулчид энд халим, далайн арслан, эрэг дээрх хүрэн баавгай зэргийг харахын тулд усан онгоцны аялалыг ихээр сонгодог байна.

Хөлөг онгоцыг эрэн хайх ажиллагаанд эргүүлийн завь, цагдаа, цэргийн нисэх онгоц, мөн орон нутгийн загас агнуурын завь оролцож байгаа аж.

Онгоцонд явсан 26 хүний ​​хоёр нь багийн гишүүн, хоёр нь хүүхэд байжээ.

Бямба гарагт тус бүсэд давлагаа хүчтэй байсан бөгөөд нутгийн загас агнуурын завь өглөө боомт руу буцахаар шийдсэн байна. Загас агнуурын завин дээр байсан багийнхан живсэн “Казү 1” онгоцны бүх зорчигчид аврах хантааз өмссөн байсан тухай мэдэгджээ.

Гэвч тус бүс нутагт шөнийн цагаар агаарын хэм тэг хүртэл буурдаг байна.

Эх сурвалж: BBC

#Япон,