COVID-19

БНХАУ Монгол зэрэг 13 улсад вакцинаар тусална

БНХАУ Беларусь тэргүүтэй хөгжиж буй орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлж, коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин өгөхөөр болсон тухай Бээжин мэдэгдлээ. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэньбинийн онцолж буйгаар, Бээжингээс вакцины тусламж үзүүлж буй анхны орон Пакистан болсон бөгөөд Өмнөд болон Зүүн өмнөд Азийн орнууд, Палестин, Беларусь, Зимбабве, Монгол  зэрэг 13 улсад туслахаар болжээ.

Дараагийн ээлжинд вакцины хүртээмж муу байгаа 38 оронд тусламж үзүүлэхээр төлөвлөж байна. БНХАУ коронавирусийн эсрэг хэд хэдэн вакцин гарган авч байгаа юм. Тэдний дундаас  хувийн “Sinovac” компани, төрийн өмчит “Sinopharm” вакцин бэлэн болсон бөгөөд Цагаан сарын баяраас өмнө улсынхаа  50 сая хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байна.

Одоогоор тус улс вакцинаа Арабын нэгдсэн Эмират, Марокко, Индонез, Турк, Бразил, Чили тэргүүтэй орнуудад нийлүүлээд байгаа юм.

Эх сурвалж: Синьхуа

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet