УЛС ТӨР

Шүүх С.Эрдэнийн эзэмшиж байсан АН-ын тамгыг хүчингүй гэж шийдвэрлэжээ

-ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС С.ЭРДЭНИЙН ЭЗЭМШИЖ БАЙСАН ТАМГЫГ ХҮЧИНГҮЙ ГЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ-

Өнөөдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ардчилсан намын тамгатай холбоотой маргааныг хянан хэлэлцээд УБЕГ-аас С.Эрдэнэ нарт тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүллээ. Мөн Ардчилсан нам дээр хэрэглэгдэж байсан тамгыг хүчингүй болгосон шийдвэрийг түдгэлзүүллээ.

Ингэснээр Ардчилсан нам дээр хэрэглэгдэж байгаа тамга сэргээгдэж хоёр тамганы асуудал дуусгавар болж байна. Цаашид Улсын бүртгэлийн байгууллага Улс төрийн намын тухай хууль зөрчиж намын тамгыг өөр этгээдэд өгөх замаар хагарал үүсгэдэг, зохисгүй үйлдэл бүү давтагдаасай гэж нэхэмжлэгч талын өмгөөлөгч шүүх хурлын дараа онцлон тэмдэглэсэн юм. Ийнхүү Ардчилсан намын тамгатай холбоотой маргаан эцэс болж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet