Мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Орос улсад айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путин болон Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай уулзлаа.

Айлчлалын зорилго Украины асуудлаар хэлэлцэх байв. Гутерриш НҮБ-аас үүнийг түрэмгийлэл гэж үзэж байгаагаа тодорхой илэрхийлж, Украины Мариуполь хотын энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд нөөц хүчээ дайчлахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Харин Путин Мариуполь хотод тулаан зогссон бөгөөд Оросын цэргүүд энгийн иргэдийг явахыг хориглоогүй гэж мэдэгдэв. Тэрээр Украины цэргүүд энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглаж байна гэж буруутгажээ. Гэхдээ гангийн үйлдвэрт байгаа Украины цэргүүд халдлага үргэлжилсээр байгаа ба энгийн иргэд гарах боломжгүй байгааг мэдэгдэж байна.

Мөн Путин Мариуполь хотын бүслэгдсэн гангийн үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд НҮБ болон Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг оролцохыг “зарчмын хувьд” зөвшөөрсөн гэж НҮБ мэдэгдлээ.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ “НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар болон Оросын Батлан ​​хамгаалах яамтай дагалдах хэлэлцээрийг хийнэ” гэжээ.

Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Гутерриш Орос, Украин, НҮБ-ын албаны хүмүүсээс бүрдсэн “Хүмүүнлэгийн бүлэг” байгуулахыг санал болгосон тухай дурдсан байна.

Гутерриш пүрэв гарагт Киевт айлчилж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзах юм.

Эх сурвалж: BBC

#нүб, #ОХУ, #Путин, #Украины дайн,