УЛС ТӨР

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг МЭДЭГДЭЛ хийлээ

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр МЭДЭГДЭЛ хийлээ. Тэрбээр энэхүү мэдэгдэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хатуу шүүмжилжээ.

Мөн тэрбээр,

-2017 онд эрх мэдэлд хүрснээс хойш Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь Монголын Ардчиллыг нэг хүний засаглалын зүг уруудуулан доройтуулж, Авлигын эсрэг хуулийг зүй бусаар ашиглан өөрийнхөө өрсөлдөгчдийг улс төрийн зорилгоор намнах ажиллагаа явуулж байна гэж “Амстердам энд Партнерс”-ийн Роберт Амстердам шинээр нийтлүүлсэн Цагаан номондоо онцолсон байна гэв.

Энэхүү Цагаан номонд Монголын төрөөс Хууль дээдлэх зарчим руу халдаж байгааг болон Ерөнхий сайд асныг хууль бусаар мөрдөн хавчсан явдлыг онцолсон аж.

Олон улсын өмгөөллийн баг Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэгийг улс төрийн зорилгоор Авторитар дэглэмийн зүгээс хууль бусаар ялласныг илчлэн буруушаажээ.

Цагаан номыг бүрэн эхээр нь монгол, англи хэл дээр https://saikhanbileg.com -оос татаж авч болно.

Амстердам энд Партнерс хуулийн товчооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://amsterdamandpartners.com хандана уу.

2 сэтгэгдэл

  1. otgonerdene

    2021-02-02

    1say togrogoo ogozjee

  2. otgonerdene

    2021-02-05

    1say togrgoo awii

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet