ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Xiaomi” АНУ-ын яамдын эсрэг шүүхэд гомдол гаргалаа

БНХАУ-ын ухаалаг гар утас, техник үйлдвэрлэгч “Xiaomi” компани АНУ-ын Батлан хамгаалах яам, Сангийн яамны эсрэг шүүхэд гомдол гаргасан тухай CNBC мэдээлжээ. Америкийн эрх баригчид тус компанийг Хятадын зэвсэгт хүчинтэй хамтран ажилладаг компаниудын жагсаалтад оруулснаа өнгөрсөн сард зарласан юм.

Үүний хариуд компани Хятадын Засгийн газар болон зэвсэгт хүчинтэй ямар нэгэн байдлаар холбоогүй, хяналтад нь байдаггүй, тэдэнд харьяалагддаггүй гэдгээ мэдэгдэж, энэхүү жагсаалтаас хасуулахаар шүүхэд гомдол гаргажээ.

“Xiaomi” компанийг АНУ-ын яамд ийнхүү үзэж хар жагсаалтад оруулах хууль, эрхзүйн үндэслэл байхгүй гэж гомдол гаргагч тал үзэж байгаа бөгөөд энэ үйлдэл нь  үнэт цаас, корпорацид хөрөнгө оруулдаг америк хөрөнгө оруулагчдын ч эрх ашгийг хөндөж байна гэж онцолжээ.

Эх сурвалж: CNBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet