Пүрэв гарагт Ерөнхийлөгч Жо Байден Конгрессоос Украиныг дэмжихийн тулд цэрэг, эдийн засаг, хүмүүнлэгийн зорилгоор дахин 33 тэрбум долларын тусламж хүслээ. Байден хэлэхдээ АНУ-ын хууль тогтоогчид уг хэлэлцээрийг аль болох хурдан батлах нь чухал бөгөөд энэ нь Украинд өөрийгөө хамгаалахад тусална гэж тайлбарлав.

Энэхүү саналд 20 гаруй тэрбум долларын цэргийн тусламж, 8.5 тэрбум долларын эдийн засгийн тусламж, гурван тэрбум долларын хүмүүнлэгийн тусламж багтсан байна.

Байден “Энэ бага мөнгө биш. Гэхдээ бид түрэмгийллийг зөвшөөрвөл илүү их зардал гарах болно” гэж хэлэв.

Тэрээр энэ үеэр Оросын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд хариу өгч “АНУ Орос руу дайраагүй. Бид Украинд Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалахад нь тусалж байна” гэж хэлжээ.

Мөн Байден пүрэв гарагт хэлсэн үгэндээ цөмийн мөргөлдөөний талаар санаа зовж байгаагаа илэрхийлэв. Лхагва гарагт Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины асуудлаар цөмийн дайны ноцтой эрсдэл байгааг “дутуу үнэлж болохгүй” гэж анхааруулсан юм.

Байден “Хэн ч цөмийн зэвсэг ашиглах талаар хоосон тайлбар хийх ёсгүй” гэж мэдэгджээ.

Түүнчлэн тэрээр Орос улс Польш, Болгар улсуудад хий нийлүүлэхээ зогсоосон явдлыг хөндөөд “Бид Оросыг хориг арга хэмжээнээс гарахын тулд айлган сүрдүүлж, шантаажлахыг зөвшөөрөхгүй. Өөрсдийн эхлүүлсэн түрэмгийллийн үр дагавраас зайлсхийхийн тулд газрын тос, байгалийн хийг ашиглахыг зөвшөөрөхгүй” гэж хатуу анхааруулав.

Байден Украинд их хэмжээний тусламж хүсэж байгаа энэ үед АНУ-ын эдийн засаг хүндхэн байдалд байна. Эдийн засгийн шинжилгээний товчооны пүрэв гарагт гаргасан тоо баримтаас харахад АНУ-ын эдийн засаг 2022 оны эхний улиралд агшиж, 1-3-р сарын хооронд дотоодын нийт бүтээгдэхүүн 1.4 хувиар буурчээ. Гэсэн ч Конгресс Байдены тусламжийн багцыг зөвшөөрөх магадлал өндөр гэж ажиглагчид үзэж байна.

Энэ үеэр, Цагаан ордон Оросын олигархуудын хөрөнгийг хурааж, зарж, олсон орлогыг нь Украин дахь түрэмгийллийн хор уршгийг арилгахад ашиглахыг санал болгов.

Цагаан ордны мэдээлснээр одоогоор АНУ нэг тэрбум гаруй долларын үнэ бүхий хөлөг онгоц, нисэх онгоцыг битүүмжилж, хориг тавиад байгаа бол ЕХ нийт 30 тэрбум долларыг царцаасан байна.

 Эх сурвалж: BBC

#онцолсон, #АНУ, #Украины дайн,