ДЭЛХИЙН МЭДЭЭ

Мьянмарт цэргийн эргэлт гарч, нэг жилийн хугацаагаар онц байдал тогтоов

Мяньмар улсын цэргийн хүчниихэн Засгийн эрхийг гартаа авч, эрх баригч Ардчиллын төлөөх үндэсний лиг намын тэргүүлэгчдийг энэ сарын 1-нд баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд Ерөнхийлөгч Вин Мьин, түүний зөвлөх, Гадаад хэргийн сайд Аун Сан Су Чи болон бусад өндөр албан тушаалтнууд байна.

Дэд ерөнхийлөгч Мьин Свегийн гарын үсэг бүхий мэдэгдлээс харвал одоо тус улсыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаин удирдах болж буй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн дараа маргаан гарч, цэргийнхэн болоод эрх баригчдын дунд хагарал үүсэж, байдал хурцдаад байсан юм.

Үүний сацуу Мьянмарт нэг жилийн хугацаагаар онц байдал тогтоосон бөгөөл нийслэл Нейпьидо утасны сүлжээ, интернэт холбоо тасраад байгааг ВВС мэдээлсэн. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас түгшсэн иргэд хүнс, өргөн хэрэглээний бараа нөөцөлж, томоохон дэлгүүр, супермаркетуудад хомсдол үүсэж магадгүй болоод байна.

Ташрамд, 1988-2011 онд тус улсад цэргийнхэн засагласан бөгөөд 2015 оны намар болсон сонгуульд сөрөг хүчний Ардчиллын төлөөх үндэсний лиг нам ялалт байгуулж, Засгийн газраа байгуулсан билээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet