COVID-19

Шадар сайд С.Амарсайхан ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй уулзах үеэрээ вакцины талаарх мэдээллийг авлаа

Шадар сайд С.Амарсайхан ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайд Л.Энхболд нарыг өнөөдөр Төрийн ордноо хүлээн авч уулзлаа. Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр уулзалтын эхэнд талууд харилцан ярилцаж санал солилцов. Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор хүн амыг дархлаажуулахад шаардлагдах ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцины талаар судалгаа мэдээллийг ДЭМБ-ын суурин төлөөлөгч өглөө.

Image may contain: 2 people

Шадар сайдын зүгээс ДЭМБ-аас баталгаажуулсан вакцин оруулж ирэх ажлын хүрээнд вакцинжуулсан улс орнуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон вакцинжуулалтай холбоотой бусад мэдээллүүдийг сонсов.

Image may contain: 1 person, indoor

Цаашид УОК болон ЭМЯ шуурхай штабуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, вакцинжуулах урьдчилсан бэлтгэл ажлыг богино хугацаанд хангаж мэргэжлийн байгууллагуудыг ажилтан албан хаагчдын нарийвчилсан сургалтад хамруулах, иргэд олон нийтэд ил тод мэдээллийг нээлттэй өгөх талаар ярилцав.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet