ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дональд Трамп өмгөөлөгчдөө “алджээ”

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг импичментийн үеэр хамгаалах стратеги боловсруулж байсан таван өмгөөлөгч өмгөөлөгчдийн багт орохоо больсон байна. Д.Трампын хуульчдын багийг тэргүүлж асан Бутч Бауэрс, Дебора Барбье, Жонни Гэссер, Грег Харрис  болон Жошуа Говард нар үл ойлголцлын улмаас багаас гарчээ.

Дональд Трампт итгэл үзүүлэх, эсэх процесс энэ сарын 8-наас эхлэх бөгөөд түүнийг үймээн дэгдэхэд өдөөн хатгасан хэмээн хуулийн хариуцлага тооцох талаар хэлэлцэх юм. Импичмент эхэлснээр Дональд Трамп ийм хариуцлагад хоёр удаа татагдсан анхны Ерөнхийлөгч болох нь.

Нэгдүгээр сарын 6-нд Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайран орж үймээн дэгдээсэн бөгөөд энэ явдлын улмаас таван хүн нас барсан юм. Үүнтэй холбоотойгоор Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Д.Трампт хариуцлага тооцох импичментийн саналыг дэмжсэн билээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet