COVID-19

Японд коронавирусийн шинэ голомт илрэв

Их Британид анх бүртгэгдсэн коронавирусийн шинэ хувилбараар үүсгэгдсэн халдварын шинэ голомт Японд үүсээд буйг тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Токио болон тус хоттой зэргэлдээ оршин Сайтама аймгийн таван оршин суугчаас халдвар илэрсэн бөгөөд тэднийг эмчийн хяналтад аваад байна.

Сайтамагийн гурван оршин суугч нэг газар ажилладаг байснаас харахад энэ төрлөөр үүсгэгдсэн том голомт үүсэж магадгүй болоод эмч нар анхааруулжээ. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус Их Британид илэрсэн коронавирусийн шинэ төрөл халдварлах чадвар өндөр гэдгийг мэдэгдсэн юм.

Японд мөн Их Британи, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад илэрснээс өөр, шинэ мутац үүссэнийг Токиогийн халдварт өвчин судлалын хүрээлэнгээс мэдэгдсээн бөгөөд өнгөрсөн сарын эхээр Бразилиас Япон руу ирсэн дөрвөн хүнээс илэрсэн юм.

Эх сурвалж: Nikkei

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet