newswire

Таамаглал: Нэн ядуу хүний тоо өснө

Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпассын онцолж буйгаар, коронавирусийн улмаас дэлхий даяар 60 сая хүн нэн ядуу болж магадгүй гэнэ. “Бидний тооцоолж буйгаар, өдөрт 1.9 ам.доллароос доош орлоготой буюу нэн ядуу иргэдийн тоо 60 саяд хүрэх төлөвтэй байна. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд олон улсад ядууралтай тэмцэх чиглэлээр хийсэн ажил, хэрэгжүүлсэн бүх төсөл үр дүнгүй болно гэсэн үг” гэж онцолжээ.

Цар тахлын улмаас ядуурал газар авах магадлалтай, тусламж шаардлагатай 100 гаруй оронд дэлхийн хүн амын 70 хувь амьдарч байгааг Дэвид Малпасс мөн мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Дэлхийн банк буурай, хөгжиж буй орнуудын эдийн засгийг дэмжих, ард иргэдэд туслах зорилгоор 160 тэрбум ам.долларын тэтгэмж, зээл олгохоо мэдэгдсэн билээ. 

Гэлээ ч энэ бүхэн хангалтгүй тул улс орнуудын эрх баригчид, арилжааны банкууд, олон улсын байгууллага хүчин зүтгэл гаргах ёстойг тэрбээр уриалжээ.

Эх сурвалж: Bloomberg

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet