Г.РАВЖАА

-“Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөр батлан даалтад гармагцаа хуурамч бичиг баримт үйлджээ-

Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотой дуулиан олны анхааралд байсаар буй ч улстөрчид ард иргэдийн “хулхин дээр цэцэг ургуулсаар” мартагдуулахыг оролдох болов. Эрх баригч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаасаа эхлээд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар дараалуулаад “Авлигачидтайгаа тэмцэж байгаа. Авлигын хэрэгт холбогдсон хүнийг албан тушаалд томилохгүй” хэмээн аман дээрээ тоть шиг давтаж буй ч ачир дээрээ үүнийгээ зөрчсөөр. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй 950 сая төгрөгийн зээл авч зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхдээ тулж байсан Л.Энхболд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлын албан тушаал хашиж буй нь үүний тод жишээ.

Өдгөө олны анхаарлын төвд байгаа Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон гишүүдийн асуудал тун удалгүй мартагдаж, 2024 оны сонгуулиар нэр дэвшихгүй ч МАН дахиад ялбал өндөр албан тушаалд томилогдох нь гарцаагүй. Өмнөх УИХ үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд дээр дурдсан Л.Энхболд тэргүүтэй дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаж мөн л МАН олонхоороо авч үлдэж байсныг уншигчид санаж буй. Мөрдөн шалгах байгууллага нь нэр бүхий гишүүдийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоож, прокурорууд нь яллагдагчаар татах тогтоол баталчихаад байхад эрх баригчид олонхоороо түрээ барьж авч үлдсэнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, үүнээс үүдээд удаашрах нь гарцаагүй болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Олон жил парламентад суусан Халдашгүй байдлын дэд хорооныхон яллагдагч дөрвөн гишүүний асуудлыг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн байж болзошгүй юм. Үүнийг дор сийрүүлэн хүргэе.

Халдашгүй байдлын дэд хорооныхон ашиг сонирхлын зөрчилтэй

Өнгөрөгч долоо хоногийн гол онцлох үйл явдал бол “Хөгжлийн банкны” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудал байв. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн хаалттай хэлэлцсэн уг асуудал нь өдгөө ч ихээхэн маргаан, таавар дагуулсаар байгаа юм.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд, гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, С.Батболд нар дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн билээ. Улмаар тус хорооны таван гишүүний олонх нь “ангийнхаа” дөрвийг хаацайлж үлдэхээр шийдвэрлэснийг уншигчид санаж буй. Ийнхүү шйидвэрлэхдээ тус хорооныхон хэд хэдэн хууль зөрчсөн байж болзошгүй байгаа юм. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудыг харвал нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх явцад хамгийн эхлээд Улсын их хурлын тухай хуулиа зөрчсөн гэж хэлж болно. Тодруулбал, эл хуулийн 8.1.23-т “Гишүүн хэлэлцэх гэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзана” гэж хуульчилсан. УИХ-ын чуулганы 2020 оны тавдугаар сарын 7-ны хуралдаанаар баталж, мөн оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Улсын их хурлын тухай хуулиа гишүүд нь зөрччихсөн гэсэн үг. Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж болох юм. Тодруулбал, энэ хуулийн 3.1.11-т “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг хамааруулахаар тусгасан. Мөн 8.2-т нь “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж хуульчилсан байдаг. Эдгээр хуулийн заалтаас гадна УИХ-ын гишүүд тангараг өргөхдөө “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангарагладаг.

Дээрх хуулийн заалтууд, УИХ-ын эрхэм гишүүний тангараг зэргээс нь дүгнэхэд эдгээрийг зөрчсөн гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 29.3-т заасан “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэх нөхцөл байдал бий болгожээ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооныхон ашиг сонирхлын зөрчилтэй учраас ийнхүү “ангийнхаа” дөрвийг хаацайлж үлдсэн бололтой. Хэд хэдэн үндэслэлээр үүнийг тайлбарлахыг зорьё.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхэд Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил оролцсон нь дээр дурдсан хууль, тангаргаа зөрчсөний нэг тод жишээ. Тухайлбал, Хөгжлийн банктай холбоотой 1.3 их наяд төгрөгийн зөрчил дунд “Эрдэнэс МГЛ” компанийн чанаргүй зээлийн асуудал бий. Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” компанийн барьсан авто замыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх ёстой байтал Засгийн газрын шийдвэрээр төсөл хэрэгжүүлсэн компанид бий болсон эрсдэлийг төр худалдан авсан билээ. Энэ төслийн эзэн нь бөгөөд гол ашиг хүртэгч нь “М-Си-Эс” (MCS) компани. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг “М-Си-Эс”-тэй ямар хамааралтай, хэчнээн хувийн хувьцааг нь эзэмшдэгийг хэвлэлүүд цөөнгүй удаа бичиж, олон нийт ч сайтар мэддэг болсон. УИХ-ын гишүүн Н.Энхболдыг ч энэ компанитай хамааралтай гэж хардах нь бий.

Дараагийн нэг жишээг энд онцолъё. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтын тухайд хамаарал бүхий буюу төрсөн дүүгийнх нь эзэмшлийн “Вестерн холд” компани нь Хөгжлийн банкнаас нэн хөнгөлөлттэй 28 сая ам.долларын зээл авсан. Энэ зээлийг авахад С.Бямбацогтын оролцоо бий, эсэхийг тодруулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй. Тийм атал яг энэ асуудлаар хууль сахиулах байгууллагад шалгуулж байгаа нэр бүхий дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэх хурлыг удирдаж, гишүүний хувиар санал хураалтад оролцож байгаа нь дээр дурдсан хуулиудыг зөрчсөн үйлдэл гэж хэлж болно.

Үүнээс үзэхэд Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг анх хэлэлцэж, дараагийн чиг хандлагын эхлэлийг тавьсан Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүний дөрөв нь буюу Б.Бат-Эрдэнээс бусад нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэж болох нь. Тодруулбал, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нар нэг компанийн хамааралтай, тэр аж ахуйн нэгж нь Н.Алтанхуягтай ашиг сонирхлын зөрчилтэй гэхэд хилсдэхгүй. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт өөрөө “Хөгжлийн банкны” хэрэгт нэр холбогдчихсон, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх бичиг ч прокурорын байгууллагаас УИХ-д оруулах магадлалтай хүмүүсийн нэг. Ганц “Хөгжлийн банкны” хэрэгт ч бус, Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалтай газраас гянтболд хууль бусаар олборлож, албан тушаалтнуудад хахууль өгсөн, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийн яллагдагч Б.Үнэнбат, Р.Баатархүү тэргүүтэй 30 хүнд холбогдох хэрэгт С.Бямбацогтод хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тусгаарласан байдаг.

Дээр дурдсан баримт, хамаарал бүхий байдлаас дүгнэхэд үүнийг л ёстой ашиг сонирхлын зөрчил гэхгүй бол өөр юуг ашиг сонирхлын зөрчил гэх билээ дээ. Зөвхөн Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг авч үзэхэд л ийм байдал илэрч байна. Хэрэв УИХ-ын бусад хороо, дэд хороо хийгээд УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр хэн хэнийг, юуны төлөө хамгаалж байсныг анзаарч үзвэл бүр ч сонирхолтой дүр зураг гарах магадлалтай юм.

Ё.Баатарбилэг 100,000 ам.доллароороо байр авсан гэв үү

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч, зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт шалгуулж буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг, тус банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын асан Б.Чойжилжалбуу нарт холбоотой үйлдлийг шалгах явцдаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хамтатган шалгаж, яллагдагчаар татсан байдаг. Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл аваад зориулалт бусаар зарцуулсан, авсан мөнгөө хугацаанд нь төлөөгүй гэх хэрэгт холбогдсон дээрх компанийн захирлаас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг их хэмжээний хахууль авсан тогтоогдсон аж. Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг 100 сая төгрөг жолоочоороо дамжуулж авсан хэмээн бичиж буй. Бидэнд олдсон мэдээллээр 100 000 ам.долларын хахууль авсан нь тогтоогдсон бөгөөд уг мөнгөөрөө Баянгол дүүргийн нутаг, Төмөр замын төв буудлын ойролцоох орон сууцын хороололд байр авсан аж. Улмаар түүнийгээ авсан үнээсээ нэг дахин өндөр ханшаар борлуулаад, өөр нэг хороололд 350 сая төгрөгөөр орон сууц авсан үйлдэл нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн яллагдагчаар татах гол нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан өөр нэгэн эрхмийн хууль бус үйлдлийн талаар энд тодруулан хүргэе. “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр өнгөрсөн баасан гарагт өгсөн ярилцлагадаа “АТГ-ын ажилтан мэдээлэл өгөхдөө “Хэргийн холбогдогч суллагдсан даруйдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж сулласны дараа дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэж мэдээлэл өгсөн нь хэт яллах тал руугаа хэрэг үйлдсэн мэт гүтгэн харлуулах шинж чанартай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна уу гэж харагдаж байна” хэмээсэн. Б.Мөнхтөрийг батлан даалтаар сулласны дараа нэг сая ам.доллар хүлээлцсэн тухай баримт хуурамчаар бүрдүүлсэн нь дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нотлох баримт болсон аж. Тиймээс прокурорын байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсний дагуу цагдан хорьсан юм билээ. Б.Мөнхтөрийн үүсгэн байгуулсан “Бэрэн групп”-ийнхэн төрөөс нийтдээ 89 сая ам.долларын зээл авсан бөгөөд түүнийгээ зориулалт бусаар зарцуулсан хэмээн шалгуулж буй. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэрэгт иргэний хариуцагч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал А.Гантулга нарт холбогдох хэрэгт дахин шалгуулахаар болоод буй нэгэн билээ.

#онцолсон, #Халдашгүй байдлын дэд хороо,