ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Black Lives Matter” хөдөлгөөнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх санал гаргав

Өнгөрсөн онд АНУ төдийгүй дэлхийн олон оронд өрнөсөн “Black Lives Matter” (BLM буюу харуудын амьд нас үнэ цэнтэй) хөдөлгөөнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх санаачилгыг Норвегийн парламентын гишүүн Петтер Эйде гаргасныг “The Guardian” мэдээлжээ.

Тэрбээр “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг дэлхий нийтийн тэмцлийн салшгүй нэгэн хэсэг болж байна” хэмээн энэ хөдөлгөөнийг онцолжээ. Энэ хөдөлгөөнийг эхлүүлснээр энэ асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулсан гэж тэрбээр үзэж буй. Мөн Америкт болсон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр үймээн, эмх замбараагүй байдал үүссэнээс дэлхийн бусад оронд жагсаал харьцангуй тайван байсныг Петтер Эйде өгүүлсэн байна.

Ташрамд, 2020 оны Нобелийн энхтайвны шагналын Дэлхийн хүнсний хөтөлбөрт олгосон бөгөөд буурай орнууд, зэвсэгт мөргөлдөөн болж буй бүсэд өлсгөлөн, хүнс тэжээлийн дутагдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзсэн билээ.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet