“Манай гол мөрний загас жараахай гэж ёстой буцалж байсан юм гэнэ билээ. Өгий нууранд тор тавиад татахад хэдэн тонноор гарсан байдаг гэсэн. Хөвсгөлийн Цагаан нууранд өвөл тор тавьчихаад хоёр тракторын толгойгоор татаж гаргадаг таван тонн хүртэл загас нэг торонд баригддаг байсан хэмээн нэгэн үе Цагаан нуурын Загасны аж ахуйн дарга асан Н.Дашдорж гуайн яриаг чихээрээ сонсож байв” хэмээн зохиолч Б.Номинчимэд 2017 онд бичиж байв. Гэтэл өдгөө Хөвсгөлийн Цагаан нууранд гурван өдөр тавьсан торонд нэг цагаан загас орж байгаа талаар байгаль хамгаалагчид харуусан бичиж байна. Энэ бол бидний анхаарлаа хандуулах ёстой маш чухал асуудал юм.

Хөвсгөл нууранд цэнгэг усны индикатор болсон есөн зүйлийн загас амьдардаг. Үүнээс ан агнуурын ач холбогдолтой зургаан зүйлийн загас бий. Эдгээрээс Хөвсгөлийн цагаан загас бол тус аймгийн брэнд бүтээгдэхүүний нэг. Хөвсгөл аймгийн хойд хязгаар Дархадын цэнхэр хотгор нь 36 голын сүлжээ 300-гаад нуураас тогтдог.

Дархадын хотгорын нууруудаас Доод цагаан нуур, Тарган нуур, Дээд цагаан нуур, Шишгэд, Шарга голд Дархадын цагаан загас гэж алдартай загас бий. Монгол Улсын Амьтны тухай хуулийн  9.2.8-д “Дархадын цагаан, Буйр нуурын, Омоль, Зарам,  Алтайн сугас загаснаас бусад загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл агнах, барихыг хориглоно.Хэрвээ дээрх хугацааг зөрчин загасчилсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно” гэж заасан байдаг. Гэвч загас агнуурын ямар ч хязгаарлалтгүй бодлого, буруу аргачлалаас үүдэн дэлхийд алдартай цагаан загас мөхлийн ирмэгт хүрээд байна.

Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвүүдийн загас зарж байгаа лангуунууд дээр очвол “Зарж байгаа загаснуудаа бид нутгийн хүмүүсээс худалдаж авдаг. Яг ямар аргаар агнасан эсэхийг мэдэхгүй. Тор тавьж агнадаг байх” гэсэн хариултыг өглөө. Мөн цахимаар загас зарна гэсэн зарын дагуу холбогдвол “Одоогоор Завханы цагаан загас цөөн байна. Бид өөр хүмүүсээс худалдаж авдаг. Өөрсдөө загас барьдаггүй” гэв. Үүнээс харахад яг одоогийн байдлаар загасыг зориулалтын байгальд ээлтэй аргаар буюу дэгээгээр агнаж байна уу эс бөгөөс хууль бус, байгальд ээлгүй аргаар агнаж байгаа эсэхэд ямар ч хяналт алга. Энэ мэт байдал нь үржлийн үед нь загас агнахыг хуулиар хориглосон байтал иргэд агнаж байгаа эсэхэд хатуу хяналт байдаггүйгээс дэлхийд алдартай энэ загас ховордоход хүрэв үү гэсэн асуултад хариулт нэхэхэд хүргэж байна.

Ховордож эхэлсэн Хөвсгөлийн цагаан загасыг үржүүлэх ажлын хүрээнд, Цагааннуур суманд загас үржүүлэх тоног төхөөрөмж худалдан авах, Цагаан загас үржүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгааны ажлыг гэрээ байгуулан 2021 онд эхлүүлсэн байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Цагаан загас үржүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх 45 сая, Цагаан загасны судалгаа хийх зориудын аргаар үржүүлэх техник эдийн засгийн үзүүлэлт боловсруулах зөвлөх үйлчилгээнд 35 сая төгрөг батлуулж, техник тоног төхөөрөмжийг “Шинэ сариг” ХХК, Загас судлалын төв ТББ-тай хамтран нийлүүлэхээр болсон юм. Хөвсгөлийн цагаан загасыг үржүүлэх судалгааны ажлыг ОХУ-аас туршлага судалж, эхлүүлэхийг аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан онцолж байлаа.

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган хоёрдугаар сарын 23-нд Төрийн ордонд болсон. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Сүүлийн жилүүдэд хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нууранд живсэн автомашинууд, нуурыг түшиглэн, үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх боллоо” гэж Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы индэр дээрээс мэдэгдсэн.

Мөн "Хөвсгөл нуур ба орон нутгийн хөгжил" сэдвээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан илтгэл танилцуулсан. Тэрбээр илтгэлдээ "Өнгөрсөн онд Хөвсгөл аймагт дотоодын 56 мянга гаруй жуулчин ирсэн. Хөвсгөл нуур нь дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа бүрдүүлдэг. Маш цэвэр хэмээх ангилалд багтдаг хосгүй үнэт нуур юм. Тиймээс Хөвсгөл нуурыг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд Мөрөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох, жижиг оврын онгоцоор нислэг үйлдэх, Хөвсгөл нуур болон түүний ойр орчимд нисэх буудлуудыг ашиглалтад оруулах, босоо тэнхлэгийн замд холбох зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай” гэж ярьж байв.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2019-2024 онд хэрэгжих "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх Хөвсгөл дэд төсөл"-ийн хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух 37.9 км авто зам, долоон авто зогсоол, 15 км нийтийн зориулалттай явган хүний болон морин жимийн тохижилтын ажлыг хийхээр төлөвлөжээ.

Мөн Хөвсгөл нуурыг хамгаалахын тулд 2022-2024 онд эрэг орчимд нь аялал жуулчлалын зориулалтаар шинээр газар олгохгүй байх, хур хогийг цэвэрлэх, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг устгах, хориглох, живсэн машин, техникийг бүрэн татаж гаргах, Усны чанарын лабораторийг шинэчлэх, Судалгаа-шинжилгээний төв байгуулах, аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг цогц ажил хийхээр төлөвлөж байна. Үүнээс гадна Хөвсгөл нуур орчмыг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхтэй холбоотойгоор хяналтын цэгүүд, ариун цэврийн эко байгууламж байгуулах, нуур тойрсон сумдын иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг 19 сая ам.доллараар хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэ бүхнээс харвал Хөвсгөл нуурыг зөвхөн аялал жуулчлалын бүс гэсэн нүдээр харж, тус нууран дахь ховор загасыг хамгаалах тал дээр ямар ажил хэрэгжүүлэх талаар тодорхой шийдэл гаргасангүй нь харамсалтай. Өмнөх нийтлэлээрээ бид Хөвсгөл нуурт хэрхэн жуулчдыг татах, аялал жуулчлалыг хурдацтай хөгжүүлэх нь бус нуураа бохирдлоос хэрхэн сэргийлж, цэнгэгээр нь урт удаан байлгах вэ гэдэг нь нэн тэргүүний чухал асуудал болоод байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд уламжилсан. Харин энэ удаа нуурын цагаан загасаа хамгаалах, загас агнуурт тавьж байгаа хяналтаа сайжруулахад анхаарахыг хүсэж байна.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 90 (6822)

#онцолсон,