Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маскын “Starlink” нэртэй хиймэл дагуулын интернет үйлчилгээ үзүүлэгч компани Монгол улсад бүртгэгдсэн тухай мэдээ өнөөдөр ил болж, олон хүний анхаарлыг татлаа.

Тэгвэл хамгийн сүүлд “Twitter”-ийг өөрийн болгосон Маск өөр ямар ямар компаниуд эзэмшдэгийг харцгаая:

1. SpaceX

“Space Exploration Technologies Corp” нь сансрын тээврийн үйлчилгээ, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 тэрбум долларын хөрөнгөтэй хувийн компани юм. Маск сансрын аяллын зардлыг эрс бууруулж, Ангараг гарагийг колоничлох зорилгоор 2002 онд үүсгэн байгуулж байв.

“SpaceX” нь “Falcon 9” болон “Falcon Heavy” пуужин, пуужингийн хөдөлгүүр, “Cargo Dragon” сансрын карго хөлөг, “Starlink”-ийн хиймэл дагуул зэргийг үйлдвэрлэдэг.

2. Tesla

“Tesla Inc” нь Техас мужийн Остин хотод байрладаг нэг их наяд долларын зах зээлийн үнэлгээтэй буюу дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй автомашин үйлдвэрлэгч юм. “Tesla” нь цахилгаан хөдөлгүүртэй автомашины загвар зохион бүтээхээс гадна цахилгаан автомашин, ачааны машин зэрэг тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг.

Өдгөө эрчим хүч хадгалах батарей, нарны хавтан, нарны дээврийн хавтан зэргийг үйлдвэрлэдэг “DeepScale”, “Tesla Energy” (SolarCity), “Tesla Grohmann Automation” зэрэг охин компаниудтай болжээ. “Tesla”-г анх 2003 онд Мартин Эберхард, Марк Тарпеннинг нар “Tesla Motors” нэрээр үүсгэн байгуулсан юм.

2004 онд Маск 6.5 сая долларын хөрөнгө оруулалт хийж тус компанид нэгдсэн бөгөөд дараа нь “Tesla”-ийн захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж, 2008 онд Маск гүйцэтгэх захирал, бүтээгдэхүүний архитекторын хувиар компанийн удирдлагыг хүлээж авсан.

3. Neuralink

Маск “Neuralink” корпорацыг 2016 онд Сан Францискод үүсгэн байгуулсан ба тархи компьютерын интерфейс (BMIs) суулгацыг хөгжүүлэх зорилготой байна. “BMI” гэдэг нь мэдрэлийн эсийн мэдээллийг компьютер, робот гар зэрэг гадаад программ хангамж, техник хангамжийг удирдах чадвартай команд болгон хөрвүүлдэг төхөөрөмж юм.

“Neuralink” одоогоор амьтад дээр туршилт хийж байгаа ба 2022 оноос хүн дээр туршилт хийж эхлэхээр төлөвлөж байна.

4. The Boring Company

Маск “SpaceX”-ийн охин компани болох дэд бүтэц, газар доорх хонгил барих үйлчилгээ үзүүлдэг “The Boring Company”-ийг 2016 онд үүсгэн байгуулжээ. Компани газар доорх тээврийн системийг санал болгодог бөгөөд Америкийн томоохон хотуудын замын хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан байна.

Одоогоор Лас Вегаст хоёр хонгилыг барьж дуусгасан ба ихэнх төслүүд нь туршилт, хэлэлцүүлэг, төлөвлөлтийн янз бүрийн үе шатанд явж байна.

5. Twitter

Хамгийн сүүлд Маск “Twitter” платформыг худалдаж авах санал тавьсан.

Калифорни мужийн Сан Франциско хотод төвтэй “Twitter”-ийг Жек Дорси үүсгэн байгуулсан бөгөөд дэлхий даяар 25 орчим оффистой.

#онцолсон, #илон маск,