СОЁЛ УРЛАГ

С.Боттичеллийн зургийг 92 сая ам.доллароор худалдлаа

Сэргэн мандлын үеийн Флоренцийн агуу зураач Сандро Боттичеллийн “Одонтой залуугийн хөрөг” бүтээлийг “Сотбис”-ын дуудлага худалдаагаар нэрээ нууцалсан худалдан авагч 92 сая ам.доллароор үнэ цохин авчээ. Түүний уран бүтээлүүдээс хамгийн өндөр үнэд хүрсэн нь энэхүү зураг болж байна.

“Боттичеллийн энэхүү зураг өмнө нь худалдаж байсан бүтээлүүдээс хамгийн онцгой нь. Ур, сэтгэлгээний хувьд ч өөр. Флоренц сэргэн мандаж буйг бэлгэдэн илэрхийлсэн учир уран зураг сонирхогч, үзэгчдийн анхаарлыг ихэд татсан” хэмээн “Сотбис”-ын дэд тэргүүн Кристофер Апостл онцолжээ.

Сандро Боттичеллийн энэхүү зургаа 1470 эсвэл 1480 онд бүтээсэн гэх таамаг бий.

Эх сурвалж: france24

1 сэтгэгдэл

  1. sodko

    2021-01-30

    mungunii gatsaa bdg bga da

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet