ДЭЛХИЙН МЭДЭЭ

БНХАУ BNO паспортыг биеийн байцаалт, зорчих эрхийн үнэмлэх гэж тооцохгүй гэж мэдэгдлээ

Энэ сарын 31-нээс эхлэн БНХАУ Хонконгийн иргэдийн BNO буюу британи паспортыг биеийн байцаалт, зорчих эрхийн үнэмлэх гэж тооцохооргүй болж байгааг Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижянь мэдэгджээ. BNO (British nationals overseas) буюу гадаад дахь британи иргэний паспортыг 1997 онд Хонконгийг Бээжингийн мэдэлд шилжүүлэхээс өмнө төрсөн иргэдэд олгож байжээ.

Ийм паспорттой хүмүүс өмнө нь үүнийгээ консулын дэмжлэг авах, гадаад руу зорчих, биеийн байцаалтаар ашиглах эрхтэй байсан юм. Харин одоо BNO паспорттой хүмүүс, тэдний гэр бүл Их Британид тав хүртэл жилийн хугацаанд ажиллаж, амьдрах, зургаа дахь жилээс британи иргэншил авах хүсэлт гаргах эрхтэй болсон.

Лондоны гаргасан энэ шийдвэрийг Бээжин эрс шүүмжилж, улс орных нь дотоод хэрэгт оролцож байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн билээ.

Хонконгийн тусгай захиргааны бүсэд BNO паспорттой 5.4 сая орчим хүн бий.

Эх сурвалж: CGTN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet