Тайландын засгийн газар гэртээ каннабис буюу олсны ургамал тариалахыг зөвшөөрсөн шинэ дүрмийг тэмдэглэх зорилгоор зургадугаар сард улс даяар нэг сая каннабис ургамлыг үнэ төлбөргүй тараахаар болжээ.

Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул энэ тухай тавдугаар сарын найманд “Facebook” хуудсаараа мэдэгдсэн байна.

Гэрээр каннабис тариалахыг зөвшөөрсөн шинэ дүрэм зургадугаар сарын есний өдрөөс хэрэгжиж эхлэх ба иргэд орон нутгийн засаг захиргаанд мэдэгдсэнийхээ дараа уг ургамлыг гэртээ ургуулах боломжтой болох юм. Каннабисыг зөвхөн эмийн зориулалтаар ашиглах ёстой бол нэмэлт зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглах боломжгүй байна.

Зүүн өмнөд Ази нь хууль бус хар тамхины эсрэг хатуу шийтгэл оногдуулдаг бол 2018 онд Тайланд улс каннабисыг эмнэлгийн судалгаа, хэрэглээнд зориулан хуульчилсан тус бүс нутгийн анхны улс болж байв.

Мөн өнгөрсөн жил Тайланд улс каннабистай холбоотой орон нутгийн хуулийг сулруулсан бөгөөд мансууруулах үйлчилгээгүй олс, каннабидиол (CBD) зэрэг найрлагыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд ашиглахыг зөвшөөрсөн юм.

Тавдугаар сарын 10-нд Эрүүл мэндийн яамны сайд “Facebook”-дээ дахин мэдэгдэл хийж, каннабистай холбоотой бүтээгдэхүүн худалдан борлуулах зөвшөөрөлтэй Тайландын компаниуд 0.2-оос бага тетрагидроканнабинол буюу “THC” агуулсан бүтээгдэхүүнийг зарж болно гэж мэдэгдэв. Уг бодис нь мансууруулах үйлчилгээтэй байна.

Шинэ дүрэм хүчин төгөлдөр болсноор Тайландын засгийн газар болон каннабис худалдан борлуулж, тариалж байгаа хүмүүс жил бүр 10 тэрбум гаруй батын орлого олох боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: CNN

#Тайландын засгийн газар,