ДЭЛХИЙН МЭДЭЭ

Сенатч Берни Сандерс бээлийнийхээ ачаар олсон орлогоо сайн үйлсэд зарцуулж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд сенатч Берни Сандерс нэхмэл бээлий өмсөн ирсэн нь шуугиан тарьж, ёслолын үеэр авсан гэрэл зураг олон нийтийн сүлжээнд түгээд байгаа билээ.

Түүний зурагтай цамц, наалт зэрэг бүтээгдэхүүн худалдаанд гарч, 1.8 сая ам.долларын ашиг олоод байна. Тухайлбал, Берни Сандерсын зурагтай майк 27 ам.доллар, цамц 45 ам.долларын үнэтэйгээр сенатчийн албан ёсны цахим хуудсанд зарагдаж байгаа бөгөөд таван өдрийн дотор 1.8 сая ам.долларын орлого олсон аж. Тэрбээр энэхүү орлогоо Вермонтын сайн үйлсийн  “Meals on Wheels” байгууллагад хандивлахаа мэдэгджээ. Энэ байгууллага нь орон гэргүй, хоол хүнс худалдан авах чадваргүй хүмүүст хүнс түгээдэг.

Мөн бээлийг нэхсэн Вермонтын оршин суугч, багш Жен Эллис ч хэдэн мянган бээлийн захиалга авсан бөгөөд одоогоор хэдэн хос бээлий нэхэж дуудлагаар худалдаж буй. Тэрбээр олсон орлогоо мужийнхаа ЛГБТ залуусыг дэмжих нийгэмлэг, амьтан хамгаалах төвд хандивлахаар төлөвлөж буй аж.

Эх сурвалж: ВВС

1 сэтгэгдэл

  1. zolboo

    2021-01-29

    uurtuu uldeeh bish busdad l uguud bh yumdaa gadniihan

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet