Оросын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу Финланд, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ өгсний хариуд Москва “хангалттай хариу арга хэмжээ” авна гэж санууллаа.

Швед, Финланд улсууд 30 орны цэргийн эвсэлд нэгдэж байгаа нь хилийн ойролцоох цэргийн заналхийлэл нэмэгдэхэд хүргэсэн гэж Шойгугийн хэлснийг “Интерфакс” агентлаг иш татан мэдээлжээ.

Мөн Оросын төрийн мэдэлд байдаг “Риа” агентлагийн мэдээлснээр Москва эдгээр аюул заналхийллийн хариуд баруун бүсэд 12 шинэ анги байгуулна гэж мэдээлэв.

Үүний зэрэгцээ, эрх баригч “Нэгдсэн Орос” намын хоёр гишүүн тус улсын зэвсэгт хүчинд алба хаах эрчүүдийн насны дээд хязгаарыг халах тухай хуулийн төслийг Төрийн Думд өргөн мэдүүлээд байна. Одоогийн байдлаар цэрэгт элсэх боломжтой иргэдийн насны дээд хязгаар 40 байгаа юм.

Хуулийн төслийн тэмдэглэлд “Өндөр нарийвчлалтай зэвсэг ашиглаж, зэвсэг, хуяг дуулгатай ажиллахад өндөр мэргэшсэн мэргэжилтэн шаардлагатай бөгөөд туршлагаас харахад 40-45 насны хүмүүс энэ тал дээр мэргэшсэн байдаг” гэжээ.

Украинд олон тооны орос цэргүүд амиа алдсан гэх мэдээлэл гарсаар байгаа энэ үед Орос ийм алхам хийсэн нь Оросын эрх баригчдын армид илүү олон хүн татахыг хүссэн хүчин чармайлтыг илтгэж байна.

Оросын эрх баригчид гуравдугаар сарын 25-наас хойш дайнд амь үрэгдэгсдийн статистик мэдээг албан ёсоор гаргаагүй байгаа юм.

Эх сурвалж: BBC

#Нато, #ОХУ, #Украины дайн,