АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадад аюултай зүйлээр оролдож байна гэж анхааруулаад, Тайвань халдлагад өртвөл арлыг хамгаалахын тулд цэрэг армиар хөндлөнгөөс оролцохоо амлав.

Байден Японд айлчилж тус улсын Ерөнхий сайд Фумио Кишидатай хэлэлцээр хийсэн бөгөөд хэлэлцээрийн дараах хамтарсан хэвлэлийн хурлын үеэр дээрх мэдэгдлийг хийжээ.

Хятад улс Тайванийг салан тусгаарласан муж гэж үздэг ба цэргийн хүчээр өөртөө нэгтгэхийг үгүйсгэдэггүй.

Бээжингийн ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэнбин “Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг... хүлээн зөвшөөрөх, буулт хийх боломжгүй” гэж мэдэгдэж байсан. Мөн “Тайванийн асуудал болон Украины асуудал үндсэндээ өөр юм. Энэ хоёрыг харьцуулах нь утгагүй хэрэг. Бид нэг-Хятад зарчмыг баримтлахыг АНУ-аас дахин уриалж байна” гэж хэлж байв.

АНУ нь Тайваньтай албан ёсны дипломат харилцаагүй ч арлыг өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангах үүрэгтэй учраас зэвсэг нийлүүлдэг.

Үүний зэрэгцээ, Хятад улстай албан ёсны харилцаагаа хадгалж, нэг-Хятад бодлогыг дипломат байдлаар хүлээн зөвшөөрдөг байна.

Харин Токиод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч хэрэв Хятад довтолбол АНУ Тайванийг цэргийн хүчээр хамгаалах эсэх талаар асуухад “Тийм ээ, энэ бол бидний хүлээсэн үүрэг” гэж хариулжээ.

Өмнө нь АНУ ийм нөхцөлд юу хийх талаар тодорхой хариулт өгч байгаагүй тул Байдены дээрх мэдэгдэл чухал ач холбогдолтой юм.

Байден цааш нь Хятадын бодлогын талаар АНУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй гэдгийг онцолсон ч хүч хэрэглэхийг зохисгүй гэж үзэж байгаагаа хэлжээ. Мөн Хятад болон Тайванийн нөхцөл байдлыг Орос Украинд түрэмгийлсэнтэй адилтган тайлбарласан байна.

Түүнчлэн тэрээр “Хятад яг одоо аралд маш ойрхон нисэж аюулаар тоглож байна” гээд Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд Хятадын байлдааны онгоц нэвтэрсэн тухай мэдээллийг дурджээ.

Эх сурвалж: BBC

#жо байден,