ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын ДНБ 3.5 хувиар буурчээ

Өнгөрсөн онд АНУ-ын эдийн засаг 3.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарч байна. 2008 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа АНУ-ын эдийн засаг ийнхүү буурсан бөгөөд Дэлхийн II дайнаас хойших хамгийн том үзүүлэлт болж байна.

Тус улсын Сангийн яамны мэдээлж буйгаар, 2019 онтой харьцуулахад бодит ДНБ нь 3.5 хувиар буурсан нь иргэдийн зарлага багасан, экспорт буурч, хувийн, улсын болон гаднын хөрөнгө оруулалт багассантай холбоотой аж. Түүнчлэн цар тахал, үүний улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэл ч нөлөөлж байна.

АНУ-д цар тахал гарч, хөл хорио тогтоох үед буюу өнгөрсөн оны хоёрдугаар улиралд эдийн засаг нь 33.4 хувийн өсөлттэй байсан ч дөрөвдүгээр улиралд энэ үзүүлэлт саарч дөрвөн хувьтай болжээ. Цар тахлын халдварыг хяналтдаа авч чадвал АНУ-ын эдийн засаг хурдан сэргэж, энэ онд 5.1 хувийн өсөлттэй гарна гэсэн таамаглалыг Олон улсын валютын сан дэвшүүлж буй.

Эх сурвалж: WSJ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet