УЛС ТӨР

УИХ-ын гишүүн С.Батболд гэм буруугүй гэх утга бүхий мэдэгдэл гаргажээ

УИХ-ын гишүүн С.Батболд сүүлийн үед олны анхааралд байгаа. Учир нь түүнийг “Төрийн эргэлт хийсэн, Оюу толгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон” гэж Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Батболд өөргийгөө гэм буруугүй гэх утга бүхий мэдэгдэл гаргав. Мэдэгплийг бүрэн эхээр нь хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН С.БАТБОЛДЫН МЭДЭГДЭЛ

УИХ-ын гишүүн С.Батболд намайг төрийн эргэлт хийсэн, Оюу толгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн бол сүүлийн хэдэн хоног энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар намайг Нью Йорк хотын шүүхэд өгсөн боловч улс төрийн шахалт дарамтын улмаас нэхэмжлэлээсээ татгалзсан, тэр байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаас болж огцорсон мэтээр ор үндэслэлгүй гүтгэлэг тараагдаж байна.

Засгийн газрын аливаа нэгэн байгууллага Нью Йоркийн болон гадаадын өөр улсад ийм нэхэмжлэл надтай холбогдуулан гаргаагүй, гаргаагүй учраас татаж аваагүй гэдгээ Засгийн газрын эх сурвалжууд удаа дараа мэдэгдсээр ирлээ. АНУ-ын хуулийн компани нь Засгийн газрын байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан Солонгосын иргэдийн надад хамааралгүй өмчийг царцаах хүсэлтийг Нью Йоркийн шүүхэд гаргаж, шүүхээс царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргасны дараа 2020 оны 12 дугаар сарын 9-нд буюу Засгийн газар огцрохоос бүтэн нэг сарын өмнө миний эсрэг нэхэмжлэлээ өөрсдөө зогсоосон гэдэг нь Нью Йоркийн шүүхийн вебсайт дээр олон нийтэд ил тод байгаа.

Сүүлдээ 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэр дурьдсан Солонгосын иргэдийн эсрэг гаргасан нэхэмжлэлээ хүртэл АНУ-ын хуулийн компани өөрөө зогсоосон байгаа нь шүүхийн баримтаас тодорхой байна. Харин энэ компани хэний даалгавраар анх нэхэмжлэл гаргаж, цаг хугацааны хувьд ийм нарийн зохион байгуулалттайгаар татан авсныг шалгаж тогтоох ёстой бөгөөд энэ бүх үйлдлийг хэн хаанаас удирдан санхүүжүүлж байгааг ч шалгуулж үнэн зөвийг тогтоох ёстой.

Засгийн газарт огт хамаагүй энэ үйлдлийг Монгол Улсын Засгийн газарт хамаатуулж, миний нэрийг хутгаж, тэр байтугай Засгийн газрын огцрох үндэслэл болсон мэтээр гүтгэлэг зохион байгуулж байгаа нь анхнаасаа энэ бүх зүйл нь улстөрийн зорилготой дайралт байсан гэдгийн нотолгоо юм. Миний тэргүүлсэн Засгийн газар Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсад ашигтайгаар сайжруулж, олон зуун сая ам.долларын үр ашгийг Монголын талд авчирсан нь баримтаар нотлогдож байгаа юм. Үүнийг яаж ч гүтгээд үгүйсгэх боломжгүй юм. Иймд үнэн зөвөө тогтоолгон нэр төрөө сэргээлгэхээр маргаашийн дотор шүүхэд нэхэмжлэл гарган хандахаа албан ёсоор мэдэгдэж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet